Gee Монгол бараагаар гоёдог

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Gee Монгол бараагаар гоёдог

Реппэр Gee-г
үндсэрхэг нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хоёр гараараа дүүрэн
шахуу шивээс хийлгэсэн байдгаас гадна зүүн нүднийхээ дор Монгол бичгээр
“Монгол” гэж шивүүлсэн байдаг нь түүний сонирхол хийгээд үндсэрхэг
үзэлтэйг харуулж буй хэрэг. Хүүхдүүдийг буруу зүйлд уриалан дууддаж,
хараал заадаг гэж олон эцэг эхчүүдийн бухимдалыг хүргэдэг тэрээр харин ч
үүний эсрэг санал шүүмжлэлтэй байдаг. “Хүмүүс намайг буруу үлгэр
дуурайлал хүүхдүүдэд үзүүллээ гэдэг. Хараал гэхээсээ илүүтэйгээр
шүүмжлэл нь уур бухимдлаар илэрч байгаа юм. Хэллэг гэхээсээ агуулгыг нь
ойлгох хэрэгтэй шүү дээ” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ.
Тэрбээр хэзээ ч гадаадын хувцас өмсч байгаагүй гэнэ. Үндсэрхэг үзэлтэй
болоод ч тэрүү гадаадын үнэтэй хувцас өмсдөггүй, зөвхөн дотооддоо
үйлдвэрлэсэн монгол брэндийнхээ хувцаснаас хамгийн томыг нь шилж сонгоод
өмсдөг аж.

Эх сурвалж: www.secret.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж