Олны ам хазайсан журмын нөхдөөсөө уучлал гуйя, та түр амсхий

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Олны ам хазайсан журмын нөхдөөсөө уучлал гуйя, та түр амсхий

Үүнийг бид чадах ёстой

АН-ын ҮЗХ-ны гишүүд хэн нь ч УИХ-д дэвших,  улс төрийн бусад албыг хаших, улс орон болоод намынхаа өмнө үүрэг хариуцлага хүлээх эрхтэй. Энэ эрхийг хангахын төлөө үе үеийн намын удирдлагууд намын доторх фракцуудын хувьд илүү шударга хандсан нь олны дэмжлэг авдаг.Хэн өөрийгөө дэмжигчид давуу боломж олгосон нь М.Энхсайханы тавиланг амсдаг.

Олон жил АН-д явсан хууччуул болоод идэр, залуу үеийнхэний аль нь ч илүү шудрага илүү шийдэмгий удирдлага сонгуулийн өмнө хүсэмжилдэг. Жирийн гишүүд бидэнд одоонамын амьдралыг цэгцлэх улмаар улс орныхоо өндөр эрх ашигаа бодохгүй бол болохооргүй тун эгзэгтэй үед ирээд байна. Үүнийг алдах ёсгүй үүрэгтэй, ийм байх алтан боломж олдсон, энэ шинэчлэлийг эхлүүлэх түүхэн тавьлин ноогдсонхүмүүс бол АН-ын одоогийн удирдлага. Энэ эрэмгий зориг, эрч хүч шаардсан ажилд “ардчилалын хутагтууд” дахин нэг удаа нийлж, дэмжин алдсан болгоноо засаж, асгасан болгоноо нөхөх ариун дайнд мордох цаг боллоо.Та бүхний сэдсэн, зориглосон бүхнийг замд суусан туулайнууд зорилгоос нь хазайлгаж дөнгөлөө.

Өнөөдөр МАН-МАХН ардчилалын үнэт зүйлийг өмчилж, анхдагч юм шиг ойлголтыг ард түмэнд өгч эцэст нь төрөөс төрсөн тэрбумтан олигархуудыг төрүүлэх гэж хувьсгал хийсэн болж хувирлаа.

Ардчилал чинь энэ юмуу гэсэн зэвүүцсэн, цөхөрсөн, аргаа барсан эргэлзсэн нийгмийн доторх сонгогчдын том армийг төрүүлж эхэллээ. Үүнээс салж чадах, салгаж чадах түүхэн үүрэг өнөөдөр та бидэнд ирлээ.Ингэхийн тулд ядаж эхлээд замаас ирж нийлэн хамтарч ажиллаад хөрөнгөжих, бэлжих, албан тушаалд дэвших зорилготой санасандаа хүрсэн бидний зарим найз нараас эхлэн, агуу уужим сэтгэл гарган намынхаа олон түмний үнэт капитал нь болсон АН-ынхаа нэр хүндийг өндөрт өргөхөд тусалж сэвтсэн нэрнээс нь салгахад буруугүйч гэсэн туслахыг юуны урд шахах цаг боллоо.

Эз дийлж өнгө мөнгөөр түрий барьж, урьд өмнийн тус дэмээр барьцаалах гэж оролдвол энэ нам чинь олон журмын нөхдийн хамтын бүтээл шүү гэдгийг хатуу сануулахцаг боллоо. Өчигдөрийн сонинд генсекийн өгсөн ярилцлагад 1936 оноос хойш уламжилсан дарга үе, улс төр эдийн засгийн бүлэглэлд хамрагддаг тэдний эрх ашигт үйлчилдэг эрхэмүүдээс салах тухай тун чухал санаа хэллээ.Гишүүд бид маш олзуурхан хүлээж авлаа.АН-ын нэрийг хэн нэгэн бизнесмен, олигарх бүлэглэл, бүр нам дамжсан эрх ашиг нэгтэнтэй холбогдсон хүмүүсийн тухай сонсоход үнэндээ зэвүүцэн харамсдаг.
МАН-ын муу муухай бузар булайг хэлэхээс урд өөрсдөөсөө эхлье.Улс төрийн нам сонгуульд орохын өмнө өөрийгөө нэг “тольдох” цаг боллоо. Юуны урд     Германы цэрэг улс төрийн нэгэн зүтгэлтний хэлсэн “ Ухаантай зүтгэл ихтэй хүнээс ухаантай зүтгэл багатай хүнийг илүү өндөр албанд тавь, ухаан муутай ч зүтгэл багатай хүнийг албанд тавьж болно. Харин ухаангүй мөртлөө маш их зүтгэлтэй хүнийг төрд нэг өдөр ч ажиллуулж болохгүй” гэсэн байдаг. Энэ үг ерөнхийлөгчийн хэлсэн төрлүү яараад их зүтгээд байгаа хөрөнгөтэй лизентэй хүмүүсийг хорьсон үгтэй нийцэж байгаа юм.

Одоо намын удирдлага лидерүүд, “хутагтууд” та нар “өдөхийг нь өөрөө өдчихөөд өндөг шиг дуугай яваад”гэдэг шиг байж болохгүй ээ. Нэгэнт бий болсон олны ам хазайсан нөхцөл байдлыг оройлон зөвлөлдөж өөрчлөх хэрэгтэй боллоо. Төрийн хойморт оччихоод өнгө мөнгөтэй, хүний өөрийн нам дамжсан улс төр-эдийн засгийн бүлэглэлд ордог журмын нөхдөдөө хандаж өөр сонголт бодож олохыг хатуу шаардах цаг боллоо.Энэ бол сонгуульд ялалт авчирахад нэг том гарц болно шүү. Бидний хийж чадах  хувь хүний чинээлэг амьдрал, хариуцлагыг дэмжсэн улс орны хөгжлийг дээдэлсэн баруун төвийн гайхамшигтай мөрийн хөтөлбөрөөс дутуугүй энэ алхам нийгмийг татах болно. Ингэснээр олигархи, луйварчид, төрөөс баяжиж төржсөн бизнесмен язганасан МАН-ыг бид хөлдөө чирэх юмуу мөхөөх болно. Үүнээс ардчилал шинэ агуулгаар баяжиж, монголчуудад итгэл сэтгэлийн дөл бадамлаж эхэлнэ.

Лиценз, үйлдвэр, татварын хөнгөлөлт, зээл, УИХ-д дэвших эрх,засгийн газрын суудал бүгдийг өглөө. Одоо боллоо. Нүнжигтэй, хударгатай байцгаая.Намын чинь хамт олон цаанаа маш дургүйцэж байна.Шуудхан хэлэхэд томоохон бизнесмен найз нар минь одоо өөрсдөөтатгалзацгаа. Ийм төвшинд ойлгогддог, яригддаг хүмүүс ний нуугүй ярихад олон түмэнд ч намын бидэнд ч фракц болгонд 1-2 хүн  байна гэж ойлгогддог.    Нуух юмгүй “Алтан гадас”-аас Г.Батхүү та 1996 онд ирж нийлснээс хойш архи пиво, бензин шатахууны үнийн монополиор энэ намын нэрийг хангалттай мэрлээ, миний чиний нам гэж үгүй боллоо.Маш сайхан үг хэлээд нэрээ татаач.Эр зориг гаргаач найзаа.

С.Баярцогт Эм Си Эс-тэй холбоотой бол нэрээ цэвэрлээд, хувь байдаг бол олон түмний нүдэн дээр бирж дээр зараад өнчин хүүхдүүдэд заримаас нь буян үйлдээд цэвэршээд хүрээд ирээч,үгүй юм бол энэ яриаг тас цохиоч, чи энэ намын ирээдүй шүүдээ.

“Мүдняк”-ын  УИХ-ын гишүүн Д.Зоригт мөнгө санхүү, банк-зээлийн хэл ам болгонд АН-тай нэр нь хадаж явдаг. Одоо чи болио. Олноо Фортуна гэгдэх Д.Батбаяр та минь улс төр ,бизнес,бөө 3-ынхаа нэгийг хөөгөөч намынхаа нэрийг сэвтээж дууслаа. “МоАХ-ын эзэн”  Х.Баттулга та нэр дэвших, сайд хийх, бизнес хийх чинь үндсэн хуулиар олгогдсон халдашгүй эрх ч гэсэн бидний эрх ашиг таныхаас болоод сэвтээд байна. Ядарсан хэдэн партизаны гачигдлаар нь ганц 2 өрөө байраар татаж, МоАХ-г ордонтой нь мөнгөөр зодож авсан таны гарт үндэсний бүх том хүнсний үйлдвэр, буудал, аялал жуулчлаын менежмент ардчиллын буянаар очлоо. Санасан болгонд чинь АН хүргэлээ.Одоо АН-ч, МоАХ-ч, ерөнхийлөгч ч танд өргүй болсон.Гэтэл таныэнэ нам руу чулуу нүүлгэж,ганцаарчилсан тоглолтхийх  хэрээс хэтэрлээ шүү. Танд өөрийн болоод хүний нам гэж бас байдаггүйг түрийвч бизнес нэгт түншүүдээр чинь мэдэх боллоо.Та нарын ашиг сонирхол бүтэхгүй бол гишүүдээ нохойд барьдаг мод болгох, үгүй бол яс буцаалдсан ноходын зодоонд гишгэгдэх нь.Плийс яв гэж байхад яваад өгөөч.Бардам эр хүн, бөх хүн шиг.Бөхчүүдээс бүр залхлаа.

АХХ-ны “бриж” Ганхуяг намдаа хар элгийн ханддаг бизнесийн сонирхлоосоо хонзогнож явдаг этгээд, мөрөөрөө мөрөө хөөгөөч.Бусдыг нь  ярилцаж  тодруулцгаая. Намаа том сонирхолтой бизнесменүүдээс холдуулж, амьдрахын тулд бизнес хийсэн улс төрчид өө аваад цааш  явцгаая гэх гэсэн юм.

Намын даргаа! Пропорционалийн 28 суудлын ноогдох хувийг ардчилалдаа өөрийнхөөрөө “хэлбэрэлшгүй үнэнч” гэмээрхэдээрээ дээрх гажгийг нь засахад нэмэр оруулсных нь төлөөхоймортоо урьцгаая.

Тэр суудалд нь Да.Ганболд, Баабар, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Дорлигжав ,Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, Б.Дэлгэрмаа,С.Түвдэндорж, С.Төмөрбаатар, Лу.Болд, Ё.Гэрэлчулуун, С.Бямбасүрэн Дэмбэрэл гуайгаас залуу шүүдээ, иргэн Ламжав, Р.Хатанбаатар, С.Оюун, н.Бурмаа нараасаа урья л даа. Ялвал засгийг залуучууддаа өгье.АН-ын язгуур эрх ашиг үүнийг шаардаж байна.
    
Намын дунд ний нуугүй хэлэцүүлэг өрнүүлье, шүүе, шүүрдье. Бид хөөдөг  зайлуулдаг , хавчдаг , хяхдаг, улс төрийн зомби болгодог МАН-МАХН бишээ. Гэхдээ алхам хийх цаг яг болсон.Энэ удаад Энхсайханы аргаар биш.Анхдагчдын дэмжлэгээр хийцгээе.“Ардчилалын-II” аянг ингэж эхэлмээр байна. АН-аас мөнхийн тэжээл авч үргэлж өөдлөн ялж дэвшиж байсан ерөнхийлөгч маань ч ирэх жилийн сонгуулийн өмнөгч хийхэд хэрэгтэй дэмжлэгээ үзүүлэх нь ойлгомжтой.
    
АН-ын удирдлагад алдах, алдаагаа засах хугацаа одоо байхгүй, ингэж намынхаа түүхэнд  нугаралтын цэг авчрах, нийгэмд эерэг доргиог өөрөөсөө эхлэж авчирдгийг харуулах цаг боллоо. Туйлын хэцүү ч хожмын үйлд тустай бишүү.Та нарыг ийм хүмүүс гэж бодоогүй гэж хэлүүлснээс та нар ийм хүмүүс байсан юмуу бид андуурчээ гэж хэлүүлэх сайхан биш гэж үү.Зовлонтой ч гэсэн сайхан амьдрал байдагдаа. Одоо МАН-ын бага хурал шиг барагдашгүй амалгааны боть хэлэлцэж, хар нялхаараа өвгөн партизаны дурсамж ярьсан хурал шоу яршиг төвөг.Зөвөлцгөө, ярилцацгаа, олон түмэн хожиж л байвал хамаа алга хуйвалдацгаа.

АН-ын ҮЗХ-ны хэсэг гишүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж