Нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан “Ice Top” хамтлагийнхан он гарсаар нам гүм байгаа. Эр өсч, эсгий сунадгийн жишгээр томоожиж, “бум бужигнаж, түм түжигнэсэн” газраас дөлөх болсон тэд өчигдөр “UB Palace”-ын концертын их танхимд болсон BX-ын тоглолтод оролцов. “Амьдрал өөрөө саак” дуугаа дуулж, “хамтран зүтгэгч”-дээ төрсөн өдрийн мэнд хүргээд буцсан тэд тун удахгүй шинэ дуунуудаа задлахаар зэхэж буйгаа дуулгаад амжина лээ. Гэхдээ шинэ уран бүтээлийн тухайд чанартай, массыг хамарсан дорвитой зүйл хийхээр төлөвлөж, “даарахгүйн тулд яарахгүй” байгаагаа хэлэв.
А.Зул