“Хавдрын эсрэг хамтдаа 2012” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг хамтдаа 2012” эхэллээ

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээр Хавдрын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг билээ. Өнгөрсөн жил Хавдар судлалын үндэсний төв, МҮОНТ болон Хаанбанк хамтран улс орон даяар хавдрын эсрэг аяныг зохион байгуулсан. Энэ хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр  мэргэжлийн эмч нарын багийг бүрдүүлж 20 мянган иргэнийг үзлэг оношилгоонд хамруулснаас 19 хувь нь хортой болон хоргүй хавдар, 54 хувь нь бусад суурь өвчтэй болохыг илрүүлж, 3900 иргэнд хавдраас сэргийлэх үзлэг зөвлөгөө өгч, амь насыг нь хамгаалалтдаа авчээ. Харин хоёр дахь жилдээ өрнүүлэх гэж буй “Хавдрын эсрэг хамтдаа 2012” аяны нээлт өнөөдөр боллоо.

Сүүлийн 10 жил манай оронд хавдрын өвчлөл нэмэгдэж, хүн амын нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан болсон юм. Тиймээс ард иргэдийг хавдрын эсрэг хамтдаа сэргийлэхийг уриалж, эрт үед нь оношлуулах зорилгоор дээрх аяныг өрнүүлдэг билээ. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 12,7 сая хүнд хорт хавдар илэрч, 7,6 сая хүн нас бардаг гэсэн тооцоо байна. Харин Монгол Улсад жилд 4400 орчим шинэ өвчлөл бүртгэгдэж, 70 хувь нь нас бардаг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс ард иргэд хортой, хоргүй хавдрыг эрт оношилсноор хавдраар өвчлөх нь багасна гэдгийг эмч нар зөвлөж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж