Сонгуулийн хуулийн зэрэгцээ төслүүд барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн зэрэгцээ төслүүд барьжээ

УИХ-ын гишүүд намрын чуулганд багтааж Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яаравчилж байна.

З.Энхболд нарын АН-ын бүлгийн гишүүд орон нутийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэгэн зэрэг зургадугаар сарын сүүлээр явуулах, ингэхдээ мажоритар, пропорциональ холимог тогтолцоогоор санал хураахаар төсөл боловсруулсан байна. Харин  Д.Лүндээжанцан нарын МАН-ын бүлгийн гишүүд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас нь тусад нь, намар аравдугаар сард хийх, ингэхдээ хуучин хэвээр нь мажоритар системээр явуулахаар мөн хуулийн төсөл санаачилж өчидөр УИХ-ын даргад өргөн барьжээ.

Ирэх долоо хоногт УИХ-ын бүтцийн байгууллагууд дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэх бололтой байна. Учир нь дараагийн долоо хоногийн баасан гариг буюу хоёрдугаар сарын 10-нд намрын чуулганыг өндөрлүүлэхээр урьдчилсан байдлаар яриад байгаа юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж