Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд таксины жолооч нар хаана ч байхгүй өндөр үнээр үйлчилж иргэдийг бухимдуулах болжээ. Түлш, шатахууны үнийн хөөрөгдлөөс шалтгаалан нийслэлд такси км тутамд 700-900 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа бол тус суманд даруй хоёр дахин үнээр үйлчилж байгаа гэнэ. Сумын хэмжээнд таксигаар үйлчлүүлэхэд 1500 төгрөг, харин холхон газар явахад дээрхээс илүү үнэтэй үйлчлэх болсон байна.
Э.Саруул