Урьдаас төлөвлөж байсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Урьдаас төлөвлөж байсан гэжээ

Налайх дүүрэгт байрлах Хаан банкны салбарт ноцтой хэрэг гарсантай холбогдуулан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Энхбаяр мэдээлэл хийжээ. Тэрбээр  “Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг шуурхай баривчилж, харьяаллын дагуу Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн” хэмээв. Хоёр хүнийг буудсан этгээдийг н.Бат-Ялалт гэдэг, 26 настай, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат ажээ. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх дүүрэг рүү такси хөлсөлж явсан гэнэ. Улмаар өнөөдөр өглөө 11.20 цагт тус тооцооны төвийн захирлын өрөөнд оржээ. Мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ тэрбээр “Урьд өдөр нь төлөвлөж, буугаа бэлдсэн” гэсэн байна. Мөн цагдаагийн ажилтнуудаас зугтахдаа такси барьцаалж, жолоочид нь буу тулгасан ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж