Америкийн телевизийн “X Factor” шоуны босс Саймон Коул дуучин Beyonce-г шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулахаар нэг жилийн 100 сая ам.доллар санал болгосон гэнэ. Дуучин Beyonce хэрэв “X Factor” шоуны шүүгч болох саналыг хүлээн авбал энтертэйнмент ертөнцийн хамгийн өндөр хөлстэй од болох юм. Beyonce 2008 онд “Авьяаслаг Британичууд” шоунд зочин бас зөвлөх болж байсан бөгөөд тэр оны ялагч Александра Бурктэй дуэт дуулсан юм. Дуучин Beyonce өнгөрсөн сард амаржиж Blue Ivy хэмээх охинтой болсон билээ.
Н.Энх