Номхон далайд хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Номхон далайд хүчтэй газар хөдөлжээ

Номхон далайн өмнөд хэсэгт оршдог Вануату арал улсад асар хүчтэй газар хөдөлжээ. Вануатугийн Бүгд найрамдах улсын нийслэлд болсон газар хөдлөлтийн хүч 7.1 магнитуд хүрснийг АНУ-ын геологийн судалгааны төв тогтоосон байна. Номхон далайн цунамийн гамшгаас сэргийлэх төвөөс гаргасан албан ёсны мэдээлэлд “Газар хөдлөлт гамшгийн хэмжээний цунами үүсгээгүй тул сүйрлийн аюулгүй” гэжээ. Гэвч газар хөдлөлтийн голомт 100 км бүс дотор дахин цунами үүсч болзошгүй гэж анхааруулсан байна. Тус бүс нь галын тойрог гэгддэг газар хөдлөлт, галт уулын идэвхжилттэй бүс аж. Дэлхий дээрх газар хөдлөлтийн 90 орчим хувь нь энэ бүсэд болдог гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж