Налайх дүүрэг дэх “Хаан” банкны тооцооны төвд өнөөдөр өглөө 11 цагийн орчим буун дуу гарч, нэг хүн хүнд, нэг хүн хөнгөн гэмтсэн. Хэвлийн тус газраа буудуулсан эрэгтэйд яаралтай мэс засал хийхээр нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар Налайхад очоод байгаа юм. Өнөөдрийн 12.00 цагийн орчим мэс заслыг эхлүүлсэн бөгөөд одоогоор дуусаагүй байна. Энэ талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайхан “Сум хэвлийг нэвт гарсан учир биеийн байдал хүнд байна. Өрөөсөн бөөрийг нь авсан. Бусад эд эрхтэндээ нөлөөлж байгаа учир хүндрэлтэй байна. Бид бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Нарийн мэргэжлийн таван эмч ажиллаж байна” гэх мэдээлэл өглөө.
С.Отгон