Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хуурамч архи үйлдвэрлэж байна гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагынхан шалгалт хийжээ. Шалгалтаар “Мөнхжин од” нэртэй хувийн компани хуурамч архи үйлдвэрлэж байсныг илрүүлсэн байна. Тус компани онцгой албан татварын тэмдэггүй байсан бөгөөд “Мөнхжин од” нэртэй 6000 ширхэг архи илэрчээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд хуурамч архины үйлдвэр олноор нээгдэж, амьдралийн төвшин доогуур хүмүүс хямд үнэтэй архи авч хэрэглэх нь нэмэгдэх болсон. Мөн цагаан сарын үеэр хувийн үйлдвэрийн зөвшөөрөлгүй архи худалдаанд гарах нь ихэсдэг уламжлал бараг тогтсон тул ард иргэдийг энэ асуудалд анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Э.Саруул