Налайх дүүргийн “Хаан” банкны тооцооны төвд өнөө өглөө 11.50 цагийн орчим буун дуу гарч, хоёр хүн гэмтсэн талаарх мэдээллийг манай сурвалжлагч газар дээрээс нь хүргэж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр хэвлийндээ буудуулсан тус салбарын захирал Н.Туяагийн нөхөр Н.Батбаатарт яаралтай хагалгаа хийж байгаа аж. Хагалгаа хийх үед цус их хэмжээгээр алдаж байгаа учир хүндрэл үүсэх магадлал өндөр байгаа гэнэ. Тус эмнэлгийн ажилтны өгсөн мэдээллээр сум хэвлийг нэвтэлж, бөөрийг нь хуваасан байна. Хагалгаа хийж дууссаны дараа хохирогчийг төвийн эмнэлэгт хүргэх гэнэ. Хохирогчдын ар гэрийнхний өгсөн мэдээллээр буутай этгээд “Сурвалжлагч байна” хэмээн тус салбарын захирлын суудаг хоёрдугаар давхарт нэвтэрчээ.
Д.Жаргалсүрэн