Германд хорлогдох гэснээ Лора өгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Германд хорлогдох гэснээ Лора өгүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн эхнэр Лора Буш, Германы Халигендамм хотод 2007 онд болсон Их наймын уулзалтын үеэр Америкийн төлөөлөгчдөд хор өгсөн оролдлогын талаар өгүүлжээ. Лора Бушийн "Spoken From the Heart" ("Үнэн сэтгэлийн яриа")  гэсэн Лора Бушийн дурсамжийн номноос иш татан энэ тухай Германы Spiegel мэдээлсэн байна.

Тэргүүн хатагтай асан дурсахдаа, Германд айлчлах үеэр тэр өөрөө, нөхөр нь мөн төлөөлөгчдийн хэд хэдэн хүний бие нь гэнэтхэн тавгүйтсэн гэлээ. Үүнээс болон Жорж Буш Францын ерөнхийлөгчтөй хийх байсан уулзалтаа хийж чадаагүй ба түүнтэй мэндлэхийн тулд орноосоо ч босч чадаагүй гэнэ.

Цагаан ордоны төлөөлөгч ерөнхийлөгч хурц халдварт өвчин авсан гэж мэдэгдсэн ба дараа нь тусгай албаныхан нарийн мөрдөн байцаалт явуулсан ажээ. “Гэхдээ бид тэр халдварт өртсөн  цорын ганц хүмүүс үү эсвэл бусад төлөөлөгчдөөс халдварт нэрвэгдсэн үү гэдгийг огт мэдээгүй өнгөрсөн” гэж Лора Буш бичсэн байлаа.

Лора Бушийн дурсамж энэ сард худалдаанд гарна. Тэрээр номондоо анх удаагаа залуу нас ба гэр бүлийн амьдралаа өгүүлсэн байна. Тухайлбал, тэрээр архинаас болон Жоржоос салах гэж байсан яриаг үгүйсгэв. Нөхөр нь архинд дуртай үдийн хоолны өмнө виски, хоолны дараа шар айраг, дараа нь бренди ууддаг байсан ба архи тэдний амьдралыг ээдрээтэй болгосон байлаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж