Ажлын хувцас стандартад нийцэх болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Ажлын хувцас стандартад нийцэх болжээ

Монгол улсын уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн хөшүүрэг гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх болсон. Эдийн засаг жилээс жил өсөн нэмэгдэж байгаатай уялдан томоохон бүтээн байгуулалтууд бүх л салбарт өргөн хүрээнд явагдаж байна. Бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж ажилчид амь нас, эрүүл мэнд хохирсон тухай мэдээлэл мэр сэр гарч байдаг нь нууц биш. Улс орны хөгжил, бүтээн босголтонд хувь нэмрээ оруулж буй том, жижиг комдпаниудын хувьд ашиг олон нь чухал ч ажилчдын аюулгүй ажиллагаа нэн чухал юм. Тийм ч учраас олон улсын ISO 13688:2000 стандартад нийцсэн ажлын хувцасаар ажилчидаа хангах ёстой. Тус стандарт нь ажлын талбарт тохиолддог эсвэл тохиож болзошгүй гадны таагүй нөхцлүүдээс хамгаалах зориулалтаар хийгдсэн байх, материалын хувьд хэрэглээний хугацааг урьдаас тооцож баталгаажуулсан байх зэрэг чухал шаардлагуудыг багтаасан байдаг байна. Хотын төвд ажиллаж буй зарим нэг барилгачдаас ажлын хувцасны талаарх сэтгэгдэлийг нь асуухад “Компаниас ажилчдад улирлын чанартай нормын хувцас тавьж олгодог ч, энд тэндээс авсан ажлын хувцас нормын хугацаандаа хүрэхгүй урагдаж, мууддаг. Саяхнаас чанартай, материал сайтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартад нийцсэн ажлын хувцас зах зээлд нэвтэрч эхэлсэн нь бид бүхний ажлын бүтээмж, эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж байна” гэх хариултыг ихэнхи нь хэлж байсан. Өнөөгийн нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд капитал бус ажилчин, түүний аюулгүй ажиллагаа нэн чухалд тооцогдох болжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж