Энэхүү санамж бичгийн зорилго нь шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг тодорхой үр дүнд хүргэх, хүн амын худалдан авах чадварыг үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд оршиж байгаа аж.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар, хоёр байгууллага хамтран цөөн тооны чанартай ажлуудыг хамтарч хийхээр төлөвлөжээ. Тухайлбал бензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг мэргэжлийн холбоодтой хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэх арга хэмжээ авах, автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа байдал нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэн ажиллах, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөөнт орчныг хэрхэн бүрдүүлэх, шударга өрсөлдөөний үр дүнд үнийг бууруулах, тогтмол байлгах чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлох талаар санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэх, хэрэглэгчийн гар дээр очиж байгаа нэг кг мах, гурил, нэг ширхэг талх болон цагаан будаа, сүү, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртөгийн тооцоог аж ахуйн нэгжүүдэд хийж, хэт өндөр үнэ тогтоосон нь нотлогдож байвал хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, бодит байдалд нийцүүлэн бууруулах арга хэмжээ авах, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат, дамжлага, бүр дээр гарч байгаа, үнийн өсөлтийг судлах ажлыг сар бүр хийж, үр дүнг нийтэд мэлээлэх, худалаа, үйлчилгээний шат дамжлагыг хэрхэн бууруулах, өрсөлдөөнт орчныг хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэх зэрэг ажлыг хамтарч хийхээр харилцан санамж бичиг байгуулсан байна.