Өнөөдөр 14.30 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар болжээ. УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодын дарга нараас бүрддэг уг зөвлөлийн хурлаар намрын чуулганыг завсарлуулах тов, чуулган өндөрлөх хүртэл хэлэлцэх асуудлуудын талаар ярилцах аж.
Мөн Төсвийн байнгын хорооны дарга асан гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайдаар томилогдсон тул түүний оронд байнгын хорооны даргын нөхөн сонууль хийх асуудлын талаар ч санал солилцох бололтой.
Д.ОЮУН