Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлав

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг 14.00 цагт Төрийн ордны “А” танхимд зарлаад байна. Өртгөсөн хуралдаан тул сэтгүүлчид хуралдааныг нээлттэй сурвалжлах боломжтой аж. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газар “Цэвэр агаар” төслийн хэрэгжилтийг авч хэлэлцэх юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч ажиллаж буй. Гэр хорооллыг барилгажуулах томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ утаагүй зуух нийлүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 50 мянга гаруй өрх утаагүй зуух ашиглаж байна гэсэн тоо мэдээлэл гараад байгаа. Түүнчлэн гэр, байшингаа дулаалсан өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлөх, хагас коксжуулсан түлшээр хангах зэрэг ажлууд хийгдэж буй билээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудыг газад шилжүүлэх зэрэг ажил ч хийгдэх учиртай. Эдгээр ажил ямар төвшинд явж байгаа талаар холбогдох газрууд мэдээлэл хийж үүрэг чиглэл авах аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж