Зах дээр машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Зах дээр машин шатжээ

“Нарантуул” захын орон нутгийн машин зогсох хэсэгт өчигдөр ХЭА 99-93 улсын дугаартай ачааны портер тэрэг машин шатсан байна. Уг машин нь Хэнтий- Улаанбаатарын чиглэлд ачаа зөөдөг байжээ. Гал унтраах машин ирсэн ч машин бараг шатаад дуусаж байсан байна. Азаар машин дэлбэрээгүй аж. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд тэнд байсан хүмүүсийн ярьж буйгаар машинаа халаах гээд гал тавьсанаас машин шатсан байж болзошгүй гэнэ.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж