Фил Жэксон “11 бөгж”-ний тухай ном бичнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Фил Жэксон “11 бөгж”-ний тухай ном бичнэ

Өнгөрсөн жил NBA-ээс “зодог тайлсан” домогт дасгалжуулагч Фил Жэксон шинэ номоо туурвих ажилд ханцуй шамдаж, завгүй байгаа гэнэ. NBA-ын “Алдрын танхим”-д нэрээ мөнхөлсөн тэрбээр “Чикаго Буллс” болон “ЛА Лейкерс” багийг дасгалжуулж, 11 удаа түрүүлснээр, аваргын 11 бөгжтэй болсон билээ. Тиймээс ч Фил Жэксон туурвиж буй шинэ номоо “Eleven Rings” буюу “11 бөгж” хэмээн нэрлэх болсон тухай “Penguin Press” хэвлэлийн компаниас мэдэгджээ. “11 бөгж” номыг ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөөд буй гэнэ.

Өдгөө 66 настай Фил Жэксон NBA-д дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаанд баг нь нийт 1155 ялалт авсан бөгөөд ялалтын хувиар NBA-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлттэй эрхэм билээ. Тэрбээр өмнө 2004 онд “The Last Season” буюу “Эцсийн улирал” нэртэй номоо гаргаж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж