АНУ Израйлийг Иран руу дайрна гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

АНУ Израйлийг Иран руу дайрна гэв

Израйль  энэ хавар Ираны цөмийн байгууламж руу халдана гэдэгт АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта эргэлзэхгүй байгаа гэнэ.  АНУ-ын Төрийн Департаментын өндөр албаны хүний өгсөн дээрх мэдээлэл “Вашингтон Пост” сонины Дэвид Игнатиус “Ираныг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ дархлаажуулахаас өмнө буюу ирэх дөрөв, тав, зургадугаар сарын нэгэнд Израйль цохилт өгөхөөр бэлтгэж буй” гэдэг мэдээллийг дахин баталлаа. Бруссельд болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта энэ асуудлаар ямар нэг зүйл хэлэхээс татгалзсан юм. Нөгөө талаар галаар наадаж буй Ираныг хашраахыг АНУ, өрнөдийн орнуудаас шаардах Израйлийн шахалт улам эрчимжиж байгаа гэнэ. Өчигдөр Израйлийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак “Иранд цохилт өгөх  цаг нь болсон” гэж мэдэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Гэвч хэдхэн долоо хоногийн өмнө Барак “Израйль Иранд цохилт өгөх гэж яарахгүй. Ираны цөмийн хөтөлбөр хэрэгжих хүртлээ хол байна” гэж мэдэгдэж байсан билээ.

Тагнуулын мэдээ Леон Панеттагийн таамаглалыг улам эргэлзээгүй болгосон талаар АНУ-ын Төрийн Департаментын албаны хүн ярьсан байна. Харин тэрбээр АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг турших тагнуулын ажиллагаа эхлүүлсэн гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин генерал Мартин Димпси АНУ Иранд цохилт өгөх тухай  одоо ярих нь маш болчимгүй асуудал гэж мэдэгдсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж