
“Empathy” хэвлэлийн газраас “Сургамжит өгүүллэгүүд” номыг анх хэвлэгдэн гаргаснаас хойш долоон жил болжээ. Тус ном маань борлуултанд гарснаасаа эхлэн байнга л бестсэллерт шалгарч, хүмүүст хүрсэн сайн ном болж чадсан юм. Өчигдөр “Сургамжит өгүүллэгүүд” номынхоо дөрөвдүгээр дэвтрийн нээлтийг хийсэн тэд энэхүү цуврал номоо хүнд хүргэх тал дээр олон ажлуудыг хийжээ. Ялангуяа бидний ирээдүй болсон хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа багш нарт хүргэх тал дээр олон ажлуудыг хийсэн байна. Багшийн сургуульд суралцаж байгаа багш нарт зориулан сургалт, семенарыг байнга зохион байгуулж, Монгол орон даяар бүх багш нарт “Сургамжит өгүүллэгүүд-1,2” дугаар дэвтрийг хүргүүлжээ. Энэ нь хүмүүжлийн өндөр ач холбогдолтой ажил болж чадсан гэж багш нар тэдэнд талархаж байгаа талаар номын нээлтийн үеэр дуулгалаа.
ЕБС-д орж буй “Хүмүүжлийн ажил” гэдэг хичээл дээр гарын авлага хангалтгүй байдаг. Харин энэхүү ном маань үүнийг бүрэн дүүрэн нөхөж байгааг номын нээлтэд хүрэлцэн ирсэн 24 дүгээр сургуулийн сурагчид хэлж байлаа. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөөлөх, зүрх сэтгэлд нь хүрэх ийм төрлийн зохиол бүтээл хүмүүст хэр их хэрэгтэй байгаа нь энэхүү номоор харагдаж байгаа аж. “Empathy” хэвлэлийн газрын хамт олон зөвхөн номоо зарж, борлуулах тал дээр бус аль болох холын аймгийн хүн бүрт хүрэх тал дээр ажилладаг ажээ. “Сургамжит өгүүллэгүүд маань монголд хамгийн их хүмүүст хүрсэн номын жагсаалтад байнга багтаж байгаад бид сэтгэл хангалуун байдаг бөгөөд цаашид энэхүү ном цувралаар уншигчдын гарт хүрсээр байх ажээ.