Налайх дүүргийн “Хаан" банкны салбарт Хүний хөгжил сангийн мөнгөө авахаар дугаарлаж байсан хоёр иргэнийг буудсан хэрэг өнөөдөр гарлаа. Гэмт этгээд нэг хүнийг хэвлийн тус газар нь буудсан бол бас нэг хүний гарт нь буудаж гэмтээжээ. Одоогоор хүн нас бараагүй талаар эх сурвалж мэдээллээ.
Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна. Дөнгөж сая УМБГ-аас ажлын хэсэг гарч, Налайхад ажиллахаар явжээ.
Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна. Дөнгөж сая УМБГ-аас ажлын хэсэг гарч, Налайхад ажиллахаар явжээ.
С.Отгон