Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон нутаг дахь томилолт үргэлжилж байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав.
Зэрэгийнхэн нутгийн хүүгээ хүндэтгэн, халуун дотноор угтаж авсан. Ерөнхийлөгч эхлээд, сумын дунд сургуулиар орж танилцлаа. Ирэх онд 70 жилийн ойтойгоо золгох гэж байгаа тус сургууль өнгөрсөн жил аймгийн шилдэг сургууль болон шалгарсан, 150 хүүхдийн дотуур байрны барилгын ажил эхэлсэн, морин хуур, бүжгийн хамтлагууд аймгийн төвд тайлан тоглолтоо хийсэн гээд дуулгах сайн мэдээ олонтой угтлаа.
Сургуулийн захирал Б.Ундрах, 1956 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй сургуулийн хуучин байрыг засч сэлбэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид дуулгав.
Дараа нь Ерөнхийлөгч, сумын эмнэлгийн ажил байдалтай танилцав. Сумын эмнэлэг 15 ортой, нэг их эмчтэй, баг, өрхийн эмч нараа оролцуулаад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм байна. “Өнгөрсөн жил өвчлөл их байсан, өвөлжилт хүндэрч дуудлага их ирж байгаа, зам муу учраас малчиддаа тэр бүр хүрч очиход хүндрэлтэй байсан, бас төвсөөс өгдөг хөрөнгө мөнгөний ихэнх нь түлшний зардалд зарцуулагдаад, эм тарианы хүрэлцээ муу байгаа “ гэж их эмч Б.Нямцэцэг ярив. Аймгийн хэмжээнд бүх сумдад ажиллах нөхцөл байдал хүнд байгаа гэж аймгийн засаг дарга Г.Нямдаваа нэмж тайлбарлалаа.
Зэрэг сумын эмнэлгийн хамт олон Ерөнхийлөгчид хандан хоёр хүсэлт тавьсан юм. Тус эмнэлэг нэг сумын эмнэлгийн хүрээнд биш, харин сум дундын эмнэлгийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байна. Зэргэлдээх Цэцэг, Дарив, Манхан, Чандманаь сумдаас иргэд ирж үйлчлүүлдэг, газарзүйн байрлалын хувьд эдгээр сумдад хамгийн ойр нь юм байна. Тиймээс Зэрэг сумын эмнэлгийг сум дундын эмнэлэг болгож статусы нь өөрчлөх хүсэлт тавив. Ерөнхийлөгч энэ саналыг дэмжиж байна гээд, аймгийн засаг даргатай ярилцаад, сум дундын эмнэлэг болгох талаар зохих дэмжлэг үзүүлэхийг даалгалаа. Мөн эмнэлэгт дутагдалтай байгаа зарим тоног төхөөрөмжийн хөрөнгийг төсөвт суулгуулах талаар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ховд аймгийн хэмжээнд эмч дутагдалтай байгаа талаар аймгийн засаг дарга танилцууллаа. Хүн амд ногдох эмчийн тооноос 40 хувиар дутуу байгаа юм байна. Тиймээс орон нутгийн удирдлага, хөдөө ирж ажиллана гэж шийдсэн анагаахын оюутнуудын сүүлийн 2 жилийн төлбөрийг бүрэн даахааар шийдвэрлэжээ.
Төгсөгчдийг орон нутагт ажиллахад дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгтэй байгаа талаар эмч нар ярьж байв. Ерөнхийлөгч, Оюутны тэтгэлгийн хууль санаачилж Иргэний танхимаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа, энэ хуулийн төсөлд туссанаар бол, ажлын байрны захиалгатай сурч байгаа оюутны төлбөрийг тухайн захиалагч орон нутаг даахаар туссан байгаа гэлээ.
Сумын эмнэлгийн ажил байдалтай танилцсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Зэрэг сумын малчид, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн.
Өнөөдөр аль ч газрын малчдын хувьд, бэлчээрийн даац хэтрээд байгаа нь тулгамдаад байгаа гол том бэрхшээл болж байна. Зэрэг сумын малчид ч мөн ийм бэрхшээл хэллээ. Тус сумын бэлчээрийн даац 80 гаруй мянган толгой малаар хэтэрчээ.
“Манай сум өнгөрсөн жил сургуулийн дотуур байрны шав тавьсан, шинэ соёлын төвтэй болсон, сумын төвийн гэрэлтүүлгийг хийсэн гээд бүтээн байгуулалт арвинтай жил байлаа. Одоо нэн түрүүн багуудаа өндөр хүчдэлийн шугамд холбож, гэрэл цахилгаантай болгох хүсэлтэй байна. Нийтдээ 20 орчим км урт байна гэсэн тооцоог бид хийсэн. Соёлын төвийн хуучин байрыг ахуйн үйлчилгээний төв болгож ашиглах 83 сая төгрөгийн төсөл бэлэн байгаа. Энэ төсөл дэмжигдвэл бид иргэддээ оёдол, үсчин , гутал засвар, халуун усны үйлчилгээг үзүүлэх төвтэй болох юм” гэж сумын засаг дарга Д.Октябрь ярив. ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал , ийм төсөл дэмжигдэх боломжтой гээд төслийг судалж үзэхээр боллоо.
Ховд аймгийн Зэрэг сумын иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ мал аж ахуйн шинэ бодлого, шударга ёс тогтоож, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал, баруун бүсийн нэмэгдэл, оюутны сургалтын төлбөр, банкны зээл, өөрчлөгдөж байгаа байгал цаг агаартай дасан зохицож амьдрах асуудал зэрэг олон сэдвээр ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ховд аймгийн Зэрэг суманд ажилласны дараа Ховд аймгийн Булган суманд ажиллахаар зорилоо хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.