Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт ажиллахаар өчигдөр орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг зорилоо. Ерөнхийлөгч Замын-Үүдийн чөлөөт бүс, гааль хил, төмөр замын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд, Говьсүмбэр аймгийн Чойр хотуудад ажиллаж, орон нутгийн ажил байдал, бүс нутгийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзалт хийх юм.
Түүнчлэн тухайн аймаг орон нутгуудын шүүх байгууллагын үйл ажиллагаатай танилцах болно.
Ерөнхийлөгчийн томилолт 2012 оны 2 дугаар сар 04-ний өдрийг дуустал үргэлжлэх болно.
Эх сурвалж: www.president.mn