Египетийн хамгийн алдартай хошин шогийн жүжигчин Адель Имамыг гурван сарын хугацаагаар шоронд хорих шийдвэрийг тус улсын шүүхээс гаргажээ. Исламын шашныг гутаан доромжилсон хэмээн түүнийг буруутгасан байна. Одоогоор түүний хаана байгааг тодорхой мэдээлэхгүй байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Адель Имам 2007 онд нэгэн кинонд их сургуулийн дипломыг мөнгөөр худалдаж авахыг хичээж байгаа чинээлэг бизнесмэний дүрийг бүтээснийхээ төлөө ийнхүү буруутгагдсан бололтой. Зарим эх сурвалж түүнийг тухайн кинонд тоглохдоо өмссөн ислам хувцаснаас болсон гэж таамаглаж байна.
Өнгөрсөн сард Египетийн цахилгаан холбоо, барилгын салбарын магнат Нагюг Савирис Twitter дэх хуудсандаа исламын шашны хувцастай Мики Маузны зураг тавьсныхаа төлөө үүнтэй ижил шийтгэл хүлээсэн билээ. Харин Адель Имам 1980 онд дэлгэцэнд хуульчдыг егөөдсөн дүр бүтээснийхээ төлөө мөн л гурван сар хоригдож байсан юм.