АНУ сансар судлалын салбарт ОХУ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

АНУ сансар судлалын салбарт ОХУ-тай хамтарна

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв 2011 онд амжилт муутай ажилласнаас нь үл хамааран ОХУ-тай цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. АНУ, ОХУ-ын хамтарсан сансрын төслийг хариуцсан захирал Майк Саффредини Ройтерс агентлагт пүрэв гарагт энэ талаар мэдээлсэн байна. ОХУ өнгөрсөн жил хамгийн чухал ажил болох Фобос грунт нисэх аппаратыг амжилтгүй хөөргөсөн билээ.

Майк Саффредини Сансрын байгууламжид шинэ экипажийг хүргэх "Союз ТМА-04М" хамтарсан экспедицийг хөөргөх хугацааг энэ үеэр зарласан байна. Пуужинг ирэх гуравдугаар сарын 30-нд хөөргөхөөр болжээ. Ингэснээр Союз хөлөг ирэх сарын 15-наас нааш сансрын станцыг орхихгүй гэдэг нь тодорхой болов. “Амжилтгүй ажилласан нь үнэн. Гэхдээ бүх юм үргэлж бүтээд байна гэж байхгүй. Өнгөрсөн жилийн алдаанаас болж бүх нийтийг хамарсан бэршээл үүснэ гэж би бодохгүй байна”.

2011-2012 оны хооронд Оросын тал пуужин хөөргөх таван төслөө амжилтгүй болгосон юм. Үүний дотор Ангаргыг судлах зорилготой гариг хоорондын станц Фобос грунт, хайгуул, судалгааны ажил хийх зорилготой "Гео-ИК-2", харилцаа холбооны станц "Экспресс-АМ4", зөөгч пуужин "Прогресс М-12М", цэргийн зориулалттай холбооны хиймэл дагуул "Меридиан-5" хөөрөх үедээ болон хөөрснийхөө дараа бүтэлгүйтжээ.   

Х.Сайхан
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж