1-р сарын 17 iPad3-ыг 2-р сард танилцуулаад, 3-р сард худалдаанд гаргана
Зөвхөн Apple-ийн тухай бичдэг япон блог Macotakara бичихдээ “Apple шинэ таблетаа 2-р сарын эхээр танилцуулахаар бэлдэж, дараагийн сард нь худалдаанд гаргана” гэжээ.
1-р сарын 17 iPad3-ын дэлгэц илүү сайжирна
Tайваны мэдээллийн сайт болох DigiTime-ийн мэдээлснээр Sharp болон LG Display нь 9.7 инчийн QXGA дэлгэц (ялтсан самбар)-ийг 7 сая гаруй ширхэг үйлдвэрлэн Apple-д нийлүүлээд байгаа ба энэ оны 2-р улирал гэхэд энэ тоо 10 саяд хүрнэ хэмээжээ.
1-р сарын 13 3-р сард iPad3 4G LTE-тэй гарна
Bloomberg-ийн мэдээлснээр 2012 оны эхний улиралд iPad3 нь quad-core чип болон 4G LTE утасгүй сүлжээтэйгээр гарах гэнэ.
1-р сарын 11 Sharp нь iPad3-ын дэлгэцийг үйлдвэрлэхгүй
Cолонгосын Electronic Times Internet News сайтад Sharp нь iPad3-ын өндөр нягтаршилтай дэлгэцний гол үйлдвэрлэгч байх байсан хэдий ч Apple компаныхантай энэ талаар тохиролцоогүй, үйлдвэрлэхгүй гэсэн мэдээлэл гарчээ.
1-р сарын 10 Pegatron нь iPad3 болон iPad4-ыг үйлдвэрлэхээр болжээ
Pegatron Technology нь Apple-ийн iPad-ны гол үйлдвэрлэгч бөгөөд тэд ирэх 3-р сард гарах iPad3-ын захиалгад дарагдчихсан байгаа, мөн тэд ирэх 10-р сард гарах iPad4-ыг 7-10 ширхэг үйлдвэрлэнэ хэмээн DigiTimes мэдээлсэн байна.
1-р сарын 5 iPad3-ын камер HD болно
iPad3-ын талаарх хэлэлцүүлэг таамаг өрнүүлдөг iLounge-оор iPad3 нь урьдныхаасаа илүү сайн камертай байх ба урд камер нь WGA нягтаршилтай болно. харин хойд талын камер нь iPhone4S дээр байгаа шиг HD болно гэсэн таамаглал өрнөжээ.
1-р сарын 3 iPAD3 загвар 299 ам.доллараас худалдаалагдана
DigiTimes шинэ гарах загвар нь урьдны 2 загвараасаа илүү сайжирч байгаа хэдий ч хямд үнээр зарагдаж магадгүй гэж мэдээлэв.
12-р сарын 12 iPad3 нь 2012 оны 3-р, эсвэл 4-р сард гарна
DigiTimes-ийн таамагласнаар Аpple iPad3-аа 3 юм уу, 4-р сард худалдаанд гарах гэнэ. Учир нь iPad нь 4-р сард, iPad2 нь 3-р сарын дундуур худалдаанд гарч байсан юм.
11-р сарын 22 3D iPad
Xүн бүр л 2011 онд 3D технологи сайн болно гэж таамаглаж байсан хэдий ч тийм болж чадаагүй. 3D телевизүүдийн үзүүлэлт маш муу байсан, мөн Nintendo 3D үнэтэй хэдий ч бас л сайн болоогүй, 3D кинонуудыг бараг л хог шиг хэрэггүй зүйл гэж болохоор байлаа. Гэсэн хэдий ч 3D технологийг iPad 3 нь илүү сайн болгож, бусдынхаа алдсан, хийж чадаагүй зүйлсийг хийнэ гэсэн цуурхалууд гарав.
11-р сарын 22 iPad3 нь бага эрчим хүч ашигладаг нимгэн non-IPS дэлгэцтэй байна
Apple-ийнхан нарийн дүрслэлттэй, өндөр нягтаршилтай эрчимхүчний хэрэглээ багатай IPS технологийг шинэ загвартааоруулна хэмээн Forbes таамаглав.
11-р сарын 16 iPad3 нь Qualcomm-ийн 4G LTE Gobi 4000 чипийг ашиглана
iPhone4S-ийн 3G чипийг одоогоор үйлдвэрлэгч Qualcommийн шинээр хийж буй хамгийн сайн чипийг Apple-ийнхан шинэ гарах таблетдаа ашиглах аж. Энэ нь мобайл 4G чиптэй ижилсүүлэн анх удаа iPad3-д ашиглахаар болжээ гэсэн бас нэг таамаг гарав.
10-р сарын 26 iPad3-ын QXGA дэлгэц
iPhone болон iPod touch дээр ашигласан Retina Displayтехнологийг iPad-нд ашиглахад доголдол гарсан байна. асуудал нь үйлдвэрлэгчид яг ижил 326ppi пиксел нягтралаар iPad-ны дэлгэцний хэмжээнд хялбар хийж чадахгүй байгаааж. Гэсэн ч энэ мухардлаасаа гарч чаджээ. Ipad QXGA нарийвчлалтай 264 ppi пиксел нягтралтай дэлгэцтэй гарах байх.
10-р сарын 22 iPad3 шинэ холболтын төрөлтэй байна
Apple-ийнхан iOS 5 дээрээ утасгүйгээр холбогдох шийдлийгнэмж өгсөнөөр хуучин байсан универсал холболтын асуудалгарахгүй хэдий ч энэ нь iPad3 дээр илүү сайжран бүхий лхолболттой таарамжтай гарна гэж буй.
10-р сарын 15 iPad-д виртуал туслах
Siri iPhone4S-ын амжилт олсон хоёр зүйл нь сайн чанарынкамер, виртуал туслах Siri юм. iOS 5 дээр ажилладаг iPad-дзориулсан Siri-гийн програмчлалын кодыг хийхийг оролдожбайгаа хэдий ч амжилт олохгүй байгаа. тиймээс Apple-ийнханiPad3 дээрээ үүнийг шийднэ гэж найдаж байна.
9-р сарын 6 iPad3 шингэн зай ашиглана
iPad-ын бүтэц нь зайндаа суурилсан байдаг. тийм ч учраасилүү хөнгөн, нарийхан зай iPad-ын загварыг муутгана гэжүзжээ. тийм болохоор шингэн зай ашиглаж магадгүй.
8-р сарын 26 iPad3-т А6 процессор ашиглана
iPad-ын дараагийн үе шинэ үеийн процессор ашиглахбайх гэсэн хүлээлттэй байна. Энэ дам ярианаас илүү олонсонирхолтой цуурхал байгаа ч уг санал нь хавраас эхлэняригдсан учир намар үйлдвэрлэлтэд орж магадгүй л юм.
6-р сарын 7 iPad3 нь хоёр янзын загвартай байна.
2012 онд гарах хоёр төрлийн iPad-ын алиныг нь сонгох вэ?iPad mini гэсэн загвар гарах тухай блогоос блог дамжиняригдаж байгаа бөгөөд түүний үндсэн хэмжээ нь 10 инч байхаж. Энэ таамаг iOS 5 гарах үеэс яригдаж эхэлжээ.
2-р сарын 10 Харьцангүй үнэтэй
iPad mini Amazon kindle fire болон barnes & Noble nook tablet-тайөрсөлдөхүйц 7 инчийн iPad mini гарах болно. Steve jobsбахархалтайгаар 7 инчийн iPad нь маш их амжилт олно гэжхэлжээ. 7 инчийн iPad mini нь 300$-оор зарагдвал kindlefire-н борлуулалт маш ихээр буурах болно.