
Евро бүсийн 16.5 сая хүн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн нь өмнөх жилээс 751 мянган хүнээр илүү байгаа юм. Энэ үзүүлэлт огцом өссөн орон нь Испани улс 22,9 хувь байгаа бол хамгийн доогуур түвшинтэй орон нь Австри улс 4.1 хувь байгаа аж. Тус бүсийн өрийн хямралтай холбоотойгоор ажилгүйдэл 2011 оны туршид цойлон давхисан гэсэн үг. Харин энэ үзүүлэлт хоёр жилийн өмнө буюу 2010 онд 10 хувьтай байсан ажээ. Энэ онд ажилгүйдлийн түвшин өссөөр байна хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа юм.
Б.Энхцэцэг

