Увсад 16 жолооч эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Увсад 16 жолооч эрхээ хасуулжээ

Сүүлийн үед нийслэл төдийгүй хөдөө орон нутагт зам тээврийн осол ихсэж , иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихсэх хандлагатай байгаа. Увс аймгийн цагдаагийн газрийн Замийн цагдаагийн тасгаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, жолооч зорчигч нарт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр замын цагдаагийн албан хаагч нар жолооч, зорчигч нарын дунд санал асуулга явуулж, сурталчилгааны материал тарааснаас гадна замын хөдөлгөөнд  анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг  анхааруулжээ. 2012 он гарсаар Увс аймагт 16 жолооч авто машины эрхээ хасуулж, зургаан жолооч сум дундын шүүхээс 7-30 хоногоор саатуулагдах арга хэмжээ авхуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж