Нөгөө автобус явж байгаа болов уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Нөгөө автобус явж байгаа болов уу?

“Хафингтон пост” сонинд Монгол орны тухай гэрэл зургууд нийтлэгджээ. Манай алс баруун хязгаарт амьдран суудаг казак түмний аж амьдралыг эдгээр зургууд өгүүлэх аж. Нэрт гэрэл зурагчин Жэймс Морган хоёр жилийн өмнө Өлгий нутгаар аялсан бяцхан дурсамжаа эдгээр зурагт оршил болгон бичжээ. Түүнийг нь орчуулан сонирхуулж байна.

Казахстанд удахгүй гарах үзэсгэлэнд тавих зураг сонгох санаатай хуучны архиваа ухаж суухдаа өөдөөс минь тас ширтэх дүүрэн монголчуудын хамт Өлгийгөөс Улаанбаатар хүртэл урт замд автобусаар дэржигнэн давхиж явснаа дурсав. Гадаа -20 хэмийн хүйтэн байсан авч автобусны радиатор дээр сууж явсан миний бие боксчных шиг богино өмдтэй хэрнээ хөлс урсаастай. Хөл дор минь нэгэн хонь хамт аялж явлаа. Замдаа бараг л зогсоогүй энэ аялал дуусахгүй мэт урт санагдаж байж билээ.

Баян-Өлгий аймагт Алтайн уулсын хязгаарт би бүргэдийн анчин казак хүмүүсийн амьдрал ахуйг гэрэл зурагтаа буулгахаар аялсан юм. Миний дуранд буусан Квандук хэмээх энэ эр хоёр бүргэдтэй. Тэд өглөө эртлэн туулай, үнэг, чоно авлахаар анд гарна. Арьсаар нь эзэд нь майлгай хийж өмсөнө. Оройд тэднийх гэр бүлээрээ домбор тоглон дуулж, хонины мах идэцгээнэ. Яагаад би өөр олон зураг аваагүй юм бол оо гэж одоо гайхаж сууна. Гэхдээ дөрөвхөн gb-гийн багтаамжтай карт авч явсан шиг санагдаж байна. Энэ хоёр жилд тэнд амьдрал хэр өөрчлөгдсөн бол. Нөгөө автобус урт аялалдаа явж байгаа болов уу?

Гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж