Шилдэг ногоон технологийн үйл явц, шийдлүүд

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Шилдэг ногоон технологийн үйл явц, шийдлүүд

Замын түгжрэлгүй хот

Замын түгжрэлээс болж ажилдаа хоцрохгүй, машинаа тавих газар хайж энэ тэрүүгээр явахгүй гээд бодоод үз дээ. Дуу дуугаа авалцсан машины дуут дохио, утааны оронд  унадаг дугуй, нийтийн тээвэр, явган хүний зам байгуулах ажил зарим хотод өрнөжээ. Өнгөрөгч онд Богота, Монтрейл, Цюрих зэрэг хотод автомашингүй бүсийг байгуулжээ. Хот төлөвлөлтийн өвөрмөц, оновчтой шийдэл болсон энэ бүсэд хүүхдийн сургууль, цэцэрлэг гэх мэт байгууламжууд багтдаг бөгөөд нийтийн унадаг дугуйгаар эдгээр бүсээр аялах боломжтой юм. Харин энэ жил Нью-Йоркоос эхлэн Хятадын Ганжоу хот хүртэл энэ төрлийн бүсүүд байгуулагдаж байгаа аж.

 
Барилгын үр ашгийн тэсрэлт

2011 онд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд барилгын эрчим хүчний үр ашигт байдалд анхаарлаа хандуулах болжээ. Тухайлбал, АНУ-ын Засгийн газраас төрийн өмчит болон хувийн өмчит барилгуудын эрчим хүчний үр ашигтай байдлыг дээшлүүлэх зорилгоор хэдэн их наяд ам.доллар зарцуулжээ. Бизнесийн байгуулагууд ч тэр эрчим хүчийг үр ашиггүй зарцуулахгүй байх талаар олон оролдлого хийж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн жил Энержи-Стар “Energy star” шагналыг өөрсдийн Нью-Жерси дахь мэдээллийн төвөө нарны энергийг ашиглан цахилгаанаар тэжээж буй KPMG байгууллага хүртжээ. Ингэснээр жилдээ 4.4 сая ам.доллар хэмнэдэг хэмээн мэдэгдэв. Мөн нийт цахилгааны 30 орчим хувь нь барилгын салбарт зарцуулагддаг Хятад улс энэхүү тоог ирэх зургаан жилд 50 орчим хувиар багасгах төлөвлөгөө гаргаад байгаа юм.

“Ногоон” олон нийтийн байгууллагууд

Тэр болгон хүний санаанд “ногоон” байдлаар ороод байхгүй олон нийтийн газрууд цэнгэлдэх хүрээлэн, цанын бааз зэрэг газар энэ салбарт хүч түрэн оржээ. Дээр дурдсан Нью-Йоркийн автомашингүй бүс нь эдний нэг юм. Үүнээс гадна Англид хамгийн анхны цахилгааны хэрэглээгээ 100 хувь салхины эрчим хүчээр хангадаг цанын бааз нээгдсэн байна.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж