“Хөдөө, орон нутагт өвөлжилт хүндрээгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Хөдөө, орон нутагт өвөлжилт хүндрээгүй байна”

Хүйтний
эрч улам чангарсаар байгаа энэ үед хөдөө, орон нутаг болон отрын бүс
нутгаар өвөлжилт ямар байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны
захирал Д.Цолмонгоос тодрууллаа.


-Отрын бүс нутгаар яваад ирсэн гэсэн хөдөө орон нутагт өвөлжилт ямар байна вэ. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй яваад ирэв?

-Өнгөрсөн
долоо хоногоос хүйт­ний эрч эрс чангарлаа. Энэ үеэр УИХ-ын дарга
Д.Дэмбэрэлээр ахлуул­сан 30-аад хүний бүрэлдэхүүнтэй аж­лын хэсэг хөдөө
орон нутагт ажил­лаад ирлээ. Өвөлжилт гайгүй байна. Хөдөө, орон нутагт
ерөнхийдөө цасан бүрхүүлтэй өмнөх жилүүдийг бодвол цасны унац арай их
байна. Нийт аймгаар зуншлага сайхан болсон бо­лохоор малчид зун,
намартаа хадлан тэжээлээ сайн бэлтгэсэн байна. Гадаа маш хүйтэн байгаа ч
тэр хүйтнийг ажрахгүй малаа маллаж байна лээ.

-Бүх нутгаар өвөлжилтийн бай­дал  хэр байгаа бол?

-Зуд
болоогүй. Улсын онцгой байд­лын газар, Засгийн газар болон манай яам
зуд болж болзошгүй аймгуудад өвс, тэжээлийн тусламж өгөх талаар шийдэж
байгаа.Өвөлжилт тааруу байгаа бүс нутаг гэвэл баруун аймгууд болох Увс,
Баян-Өлгий, Ховд зэрэг аймагт нөө­цийн өвсийг тодорхой хэжээгээр
явуулна.

-Улсын нөөцөнд хэчнээн хэм­жээний өвс байна вэ?

-Үүнийг Онцгой байдлын ерөн­хий газрын нөөцийн газар тоо баримттай нь хэлэх болов уу.

-Аль аймгийн нутгаар яваад ир­сэн бэ. Тэнд байдал ямар байна вэ?

-Төвийн
бүсийн аймгууд бо­лох Төв аймаг, Өвөрхангай, Бул­ган эдгээр аймагтай
хил залгаа байдаг  Архангай ,Баянхонгор зэ­­рэг аймгийн отрын бүс
газраар явсан. Бид Төв аймгийн Эрдэнэсант су­маар, Өвөрхангай аймгийн
Бүрд су­манд хоёр малчныхаар орсон. Өв­лийн оргил үе ч таарч хүйтний эрч
чангарч -38-40 градус хүрсэн. Ийм хүйтэн байхад отроор явж байгаа
мал­чид малынхаа хөрзөнгөөр хашаа барьчихсан  отрын жижиг гэртээ
ду­­лаан тохилог байгааг нь харахад сай­хан байсан. Энэ үед малчид төр
зас­гаасаа туслалцаа дэмжлэг аваад байх шаарлагагүй, болж байна гэж
байсан.

-Энэ өвөл малын хорогдол байна уу?

-Зуд
болоод мал үхээд байгаа юм бол байхгүй. Бид малчидтайгаа уул­заад явж
байхад хорогдол байхгүй гэсэн. Тэгэхдээ мал төллөх цаг бо­лоогүй байна.
Харин малын зүй бус хорогдол гэж бий. Энэ нь өвсөө цасан доороос малтаж
идэж чадахгүйгээс  болон хэт даарснаас болж мал үхдэг. Ийм тохиолдлоор л
цөөхөн тооны мал хорогдсон.

-Хэчнээн айл өрхийн хэдэн тооны мал отроор явж байгаа юм бэ?

-Төвийн отрын бүс нутгаар нийт 72 өрхийн 46 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Ж.БАТТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж