Шинэ Гвинейн эрэгт живсэн гаталга онгоцны 230 зорчигчийг аварсан талаар Австралийн Тэнгисийн аюулгүй байдлын газраас өнөөдөр мэдээлжээ. Өчигдөр өглөө Шинэ Зеландын эргээс 16 км-ийн зайд алга болсон гаталга онгоц далайн шуурганы улмаас живсэн бололтой. 300-аад зорчигчтой онгоц ослын дохио өгч, холбоо тасарсны дараа Австралийн тэнгисийн аврах ажилтнууд нисдэг тэрэг, завьтай эрлийн ажиллагааг эхлүүлсэн юм. Аврах ажилтнууд өчигдөр оройноос хойш 238 хүнийг аварчээ. Гаталга онгоцны оператор компанийн мэдээлснээр онгоц 350 зорчигчтой байсан аж. Харин бусад зорчигчдын сургийг гаргаж чадаагүй байгаа бөгөөд цаг агаарын таагүй байдал эрлийн ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ. “Rabaul Queen” онгоц Британийн Кимбе арлаас Лэй арлын хооронд зорчигч тээвэрлэдэг ажээ. Хүүхдүүдийн сургуулийн амралт дуусч хичээл эхлэх цагтай таарч буй энэ үед онгоц дүүрэн зорчигчтой байсан гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ. Шинэ Гвиней 6.7 сая хүн амтай бөгөөд Лэй арал дээр л гэхэд 190,000 хүн амьдардаг гэнэ.
Н.Энх