Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорноговь, Говьсүмбэр аймгуудад ажиллахаар өчигдөр орой нийслэлээс мордож одоо Замын-Үүдэд ажиллаж байна. Ерөнхийлөгч өнөөдөр Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлын явц, тус сумын байдалтай танилцаад Сайншандад ирэх аж. Тэндээсээ Говьсүмбэрт ажиллаад маргааш эргэж ирэх юм байна. Ерөнхийлөгчийг Дорноговь, Говьсүмбэрээс сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нар дагалдан яваа ажээ.
Д.ОЮУН