Дорноговийн 11 жилийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “Дорноговийн хүүхдүүд- Япон улсад” нэртэй тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явуулжээ. Уг хөтөлбөрийг аймгийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу англи хэлний мэдлэгээр болон, сурлагын голч дүн, авъяас чадвар, аймаг, бүс, олон улсын чанартай тэмцээнд оролцож амжилт гаргасан зэрэг шалгуураар шүүжээ. Шалгарсан 13 сурагч хоёр дугаар сарын дундуур Япон орныг зорих юм байна. Мөн энэ онд багатааж аймгийн засаг даргын ивээлээр 100 н сурагч Японд аялах юм байна.
Э.Саруул