Huawei шинэ смартфон гаргана

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Huawei шинэ смартфон гаргана

Технологийн ертөнцийн шинэ шинэлэг бүгдийн цугларалт болдог CES дээр Huawei хэт нимгэн смартфоноо танилцууллаа. Ascend P1S болон Ascend P1 гэх хоёр янзын хувилбартай ба Ascend P1S нь ердөө 6,68мм зузаантай, харин Ascend P1 нь 7,69 мм зузаантай юм. Ascend P1S-ын үзүүлэлт нь дэлхийн хамгийн нимгэн смартфоны үзүүлэлт болоод буй юм.
 
4,3 инчийн Super AMOLED, бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй,  Corning Gorilla Glass and dual-core 1.5GHz TI OMAP 4460 Cortext-A9 процессортой.

Ascend P1S нь Android 4.0 Ice Cream Sandwich үйлдлийн системтэй ба ирэх дөрөвдүгээр сараас худалдаанд гарах аж.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж