Эрдэмтэд сүүлийн 70 сая жилийн доторх палеонтологийн олдвороор амьд организмын 28 багийн амьтдын биеийн өөрчлөлтөд судалгаа хийжээ. Тэдний тогтоосноос үлэг гүртэл мөхсөний дараах эхний 35 сая жилийн дотор амьтдын хэмжээ томорч байгаад удааширсан гэв. Том амьтад үр төлөө тээхэд их хугацаа зарцуулж байснаас тэдний хэмжээ жижигрэх замдаа орсон байна.
Хэрэв үе дамжилтаар ярих юм бол 1,6 сая үе дамжихад хуурай газрын амьтдын хэмжээ нь 100 дахин өссөн бол 10 сая үе солигдоход 5000 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Далайн амьтдын хувьд эдгээр үзүүлэлт нь 1,1, 3 ба 5 сая үе солигдохтой тэнцэнэ. Эрдэмтэд ярихдаа өмнө нь төрлийн доторх өөрчлөлд их анхаарч судалдаг байсан учраас тэдний бүтээл чухал гэж ярьжээ.
"Ардын эрх" сонин