Ардчилсан хүчний холбооны чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны чуулган болно

Төрийн ордонд одоо Ардчилсан хүчний холбооны чуулган эхлэх гэж байна. Түүнд 21 аймаг, нийслэлийн Ардчилсан хүчний холбооны идэвхтнүүд оролцох юм.

Тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн З.Энхболд, дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар ажилладаг. Холбооны чуулганы улс төрийн үндсэн илтгэлийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ тавих аж. Үүний дараа санал шүүмжлэл өрнүүлэх юм байна.

Үдээс хойш салбар хуралдаанууд болж УИХ-ын гишүүн Д.Одхүү, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж