
Европт биржээр арилжаалагдаж байсан бүх компанийн хувьцааны үнэ нэгдүгээр сард гурван тэрбум ам.доллараар нэмэгджээ. Өргөн хэрэглээний зах зээлийн S&P 500 гэх америк индекс 4,4 хувиар өссөн нь 1997 оноос хойш байгаагүй үзүүлэлт болов. Европын Stoxx Europe 600 нийтдээ хувиар нэмэгдэв.
Барааны бирж дээр өсөлт тийм ч сайн гэхээргүй ч түүхий эдийн үнэ 2,2 хувиар нэмэгдэн өмнөх жилийнхээ бүх алдагдлыг нөхөж чаджээ. Бүхнээс илүүтэйгээр хан борогцойн шүүс үнээ нэмэв. Фунгацит гэх бодис илэрсэн гээд АНУ-аас түүний импортыг хязгаарласан нь үнийг нэмэгдүүлсэн байна. Мөнгөний үнэ итгэлтэй нэмэгдэн т.унци нь 19 хувиар үнээ нэмэгдүүлжээ.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин