Нийслэлийг салхины эрчим хүчээр хангана

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийг салхины эрчим хүчээр хангана

Төв аймгийн Эрдэнэ сумын Салхит ууланд салхины цахилгаан станц барих ажлыг ид хийж байна. Одоогоор угсралтын ажил дуусах шатандаа явж байгаа аж.

Мөн тус станцад үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн эрчим хүчтэй холбох ажлыг хийж эхэлжээ. Үүнийг Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төслөөс санхүүжүүлж байгаа юм байна. Энэхүү ажлын хүрээнд 22 километр шилэн кабель тавих юм.

Мөн Налайх дүүргийн дэд станцыг өргөтгөх ажлыг энэ онд эхлэхээр болжээ. Өнгөрсөн жил Монголын салхины нөөцийг гадаад дотоодын эрдэмтэд хамтарсан судалгаа хийсэн. Судалгаагаар манай улсын салхины нөөц БНХАУ-ыг хангаж чадахуйц цахилгаан үйлдвэрлэхэд хүрэлцэнэ гэдгийг тогтоожээ.

Түүнчлэн салхины цахилгаан станцын үнийн зөрүүг Мянганы сорилтын сангаас тогтоох юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж