болоод бас удаж. Бүтэн жил алхлаа шүү дээ. Ингээд бүтэн жилийнхээ аялал,
алхалтынхаа тайланг блогтоо үлдээнэ ээ.
Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт явсан аялал |
Миний бие охины хамт 2011 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс анх Зайсангаас
“Сүхбаатарын талбай” хүртэл алхаж эхэлснээр олон ч сайхан найз
нөхдүүдтэйгээ танилцан дотно үерхэж нөхөрлөж байна.
Анх алхах тухай оюутан цагийн найз минь уриалсан бөгөөд бид хамтдаа хаврын эхэн саруудад багагүй идэвхитэй алхсан байна.
Одоо бол алхалт нь, найз нар минь миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ.
2011 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийн 12 дугаар сарын 17-ныг хүртэл
нийт 52 Ням гариг байна. Үүнээс бид нэг ч Ням гаригийг алгасалгүй алхаж
хэвшжээ. Нийт 52 алхалтанд би бээр ерөнхийдөө 6 удаа “шалтгаантайгаар”
тасалсан байна.
![]() |
Алтай Таван Богд Хүйтний оргилын авиралт |
сонирхолтой, хөгжөөнтэй, инээд баясалтай, мөн саад бэрхшээлтэй байдаг.
Бидний аялал бүр мартагдашгүй дурсамжтай.
Анх “Шинэ жил”-ийн аялалааар эхлээд Фото аялал, Далийн ягаан, Сүүн
цацал, Хүүхдийн төлөө за, Самартай, Хусны шүүс, Жимстэй, Алтай Таван
Богд, Хангал хайрхан, Асралтын, Хагийн хар нуур, Хустай, Тэрэлж гэх мэт
байна.
Цааш үргэлжлүүлбэл бороотой, өглөөний, өдрийн, үдшийн, шөнийн,
гулгаатай, амралт-алхалт, мод тарих, хонуут өнжүүт, бонустай, бонусгүй,
“хүний, өөрийн, хүслийн” майхантай, шартай, баяртай, танилцуулгатай,
онигоотой, төрсөн өдрүүдтэй, уралдаантай, зөрүүд, цэвэрлэгээний аялалууд
зохиогдсон байна.
Бид вагоноор, төрөл бүрийн машинаар ялангуяа фургон, ГАЗ 31, явганаар,
дугуйтай, онгоцоор, тэмээтэй, морьтой /Алтай Таван Богд/ аялсан байна.
Энэ завшааныг ашиглаж бидэндээ туслаж, бидэндээ “үйлчилж” биднийгээ
тээж явдаг машинтай хайкерууддаа баярлалаа гэж нөхдүүдийнхээ нэрийн
өмнөөс талархлаа илэрхийлье.
Хагийн Хар нуурын аялал |
Нийт 52 алхалтанд хоногийн аялалыг 10 удаа хийжээ. Үүнээс бид 36
хоногтоо буюу бараг л сард нэг удаа хоногоор аялдаг байна гэсэн дүгнэлт
гарна.
2011 онд алхсан газрууд, /давтамжаар/:
1. Дашийн хад 17
2. Сүхийн талбай 23 Дашийн хад явах ихэнх тохиолдолд дайрч гардаг 5 /+17/
3. Манзушир 74. Цэцээ гүн 6
5. Ухаа хайрхан 2
6. Зайсан 32 Гараа, бариаг давхардуулаагүй тоогоор
7. Төрх хурх 3
8. Зуунмод 1
9. Тэрэлж 2
10. Чингистэй уул 1
11. Асралт Хайрхан 2 2 тусдаа аялал /Бямбасүрэн/
12. Соёмботой уул 2
13. Дуган хад 1 Тэрэлжийн аялал
14. Хангал хайрхан 3
15. Алтай Таван Богд 1
16. Хүрэл тогоот 1
17. Бага тэнгэр 1
18. Хустайн цогцолбор газар 1
19. Түнхэл 1
20. Хайрхан хад 5
21. Хагийн Хар нуур 1
22. Баянчандмань 1 Амралт-алхалт
23. Бурхан Халдун 1 Зөвхөн эрчүүл
24. Залаат 1
Манзушираас Зайсангийн чиглэлд аялал |
Ганцаараа алхсан (Дуган хаднаа) тохиолдлууд байхад хамгийн ихдээ 37 аялагч Төр Хурх-Цэцээ гүн-Манзушир чиглэд алхсан байна.
Манай клубын хамгийн залуу гишүүн нь охин минь 18-тай байсан.
Ерөнхийдөө насны дундаж нь 25-30 байх гэсэн таамаглал байна.
Хамгийн ахмад гишүүн 70 гарсан ахмад.
Хамгийн отгон аялагч нь 2 настай.
Хамгийн дурсамжтай аялал нь Хүүхдүүдээ дагуулж явсан аялал.
Бидний аялал алхалтанд гадаадын иргэд оролцдог.
Ухаа Хайрханы аялал |
Хамгийн хэцүү нь Баян-Өлгийгөөс Улаанбаатар буцахдаа 2 өдөр фургонд суугаагаараа тасралтгүй сэгсчүүлсэн явдал байлаа.
Хамгийн хол алхсан нь Асралт хайрханы аялал 35 км болох гэж байна. Мөн Хагийн хар нуурын аялал удаална.
Нэг өдөр хамгийн хол алхсан нь Хагийн хар нуурын чиглэлд өглөө 8
өнгөрөөж эхлээд шөнө 24 цагт очсон явдал болно. Энэ алхалт нь мөн
хамгийн удаан алхалт болно.
Бидний хамгийн их очдог газар бол Зайсан 32, Сүхийн талбай 23, Дашийн хад 17 шалгарлаа.
Хайрхан хадандаа бид 5 удаа очсон байна.
Цэцээ гүний чиглэлд 6 удаа аялал хийжээ.
Хамгийн дүрсгүй аялал нь Манзуширт хоноглосон аялал байлаа.
Бидний хамгийн идэвхтэй сарууд нь 10 ба 7 сарууд юм байна. Хамгийн
идэвхгүй сар нь 2 сар байна. Энэ нь Ням гаригийн бага байх магадлал
өндөр бас цагаан сар, дараа дараагийн баяруудтай холбоотой байж болох
юм.
Хангад Хайрханы аялал |
Бид бүхэн Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаао олон ч явах байх.
Бас нэгэн сонин хачин- Бидний аялалын зурагнууд компьютерт 34.9 GB
хэмжээтэй 14,553 файл бүхий 80 folder HIKING хэмээх каталогит
хадгалагдаж байна.
Бидэнд буй гэрэл зураг, сэтгэлд тодрох дурсамжаараа эдгээр тоо
баримтуудыг нэгтгэн танилцуулж байна. Тоо баримтууд баримжаа, төсөөллөөр
авсан амьдралаас зөрүүтэй байгаа.
Хураангуйг бичсэн:
Chandmani
Монгол Улсын хамгийн өндөр цэг – Алтай Таван Богдын Хүйтний оргил |