“Үндэсний үйлдвэржилт” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

“Үндэсний үйлдвэржилт” үзэсгэлэн болно

МХХААХҮЯ жижиг дунд үйлдвэрийг төр-хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны зорилтыг тодорхойлсон нэгдсэн арга хэмжэээний хүрээнд “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэнг тав дахь жилдээ, “Үндэсний үйлдвэржилт” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах гэж байна. Эдгээр үзэсгэлэн “Мишээл экспо” төвд хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болох бөгөөд энэ үеэр үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгаруулах ажээ. Мөн энэ үеэр сүүлийн гурван жилд монголын үйлдвэрлэгч нар юу үйлдвэрлэдэг болсон, өрсөлдөх чадвар болоод тоног төхөөрөмжөө хэрхэн сайжруулсан талаар тайлагнаж, бүтээгдэхүүний амталгаат худалдааг хийх гэнэ.

“Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдааны шилдгүүдийн тодруулах номинацыг танилцуулж байна. 


-Үзэсгэлэн худалдааны Гран-При-3

-Ноосны салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Ноолуурын салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Арьс ширний салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Оёдлын салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Мод боловсруулах салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Хүнд үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Барилгын материалын салбарын шилдэг бүтээгдэхүүн-1

-Хэвлэлийн салбарын шилдэг бүтээгдэхүүн-1
зэрэг 14 төрлийн номинацаар шилдгүүдийг шалгаруулах юм байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг олон түмэнд таниулах, ард иргэдийн амьдралд нэмэр болох аж.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж