Хятадууд эрчим хүчинд хэмнэлттэй робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хятадууд эрчим хүчинд хэмнэлттэй робот бүтээжээ

Манай урд хөрш БНХАУ-ын робот бүтээгч “Siasun” компани “Family Nanny” буюу гэр бүлийн асрагч нэртэй робот бүтээжээ. Уг робот нь агаарын урсгалыг зохицуулж, эрүүл мэндийн хяналтын системээр хүний биеийн байдлыг шинжихээс гадна ганцаардсан үед ярилцаж чадах увдистай гэнэ. Түүнчлэн “Family Nanny” нь эрчим хүчинд хэмнэлттэй, тодруулбал баттерей нь хоёр цагт бүрэн цэнэглэгдэх бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр найман цаг ажиллах ажээ. Үнийн тухайд уг робот нь 1500 ам.доллар боловч гэртээ ийм туслагч роботтой болохын тулд таван жил хүлээх шаардлагатай гэнэ. Учир нь тэр үед албан ёсоор худалдаалагдаж эхлэх юм байна.
“Family Nanny” роботыг бусдын анхаарал халамж шаардлагатай өндөр настнуудад зориулан бүтээсэн бөгөөд эмнэлэг, цагдаагийн тусламж хэрэгтэй үед тэдэнтэй холбогдохоос гадна шаардлагатай үед компьютерт суулгасан дугаарууд руу залгаж, гэр бүлийн гишүүдэд дохио өгч, мессеж илгээх гэнэ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж