“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг баталлаа

МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаанаар дөнгөж сая “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг нийт гишүүдийн дэмжлэгтэйгээр баталлаа. Уг хөтөлбөрийг баталсны дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн хугацаанд ард түмэнтэйгээ ярилцаж, санал бодлыг нь сонссоны үндсэн дээр бий болгосон гэлээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 280 гаруй сум сууринд “Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд очиж ажиллан нэг сая гаруй иргэний дуу хоолойг сонсч, санал бодлыг нь тусган, мөн эрдэмтэн судлаачид олон улсын байгууллагуудын судалгаа шинжилгээнд үндэслэн 20 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан гаргасан” гэсэн юм.

“Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-т 20 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тусгаад байна. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бол 2031 онд 60 мянган ам.долларт хүрнэ. Энэ нь уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж өгснөөр  бий болох ёстой. Нөгөө талдаа дээрх 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн эрх баригч МАН нь юуны өмнө ирэх УИХ-ын сонгуульд ялалт байгуулж байж гэмээнэ зорьсноо хэрэгжүүлнэ.
 

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж