Хөдөө
орон нутгийн бизнес эрхлэгч, малчин эмэгтэйчүүдээс бүрдсэн 33 хүнтэй
баг удахгүй болох НҮБ-ын тусгай хуралдаанд оролцохоор АНУ-ыг зорих гэж
байна. “Монголын хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийтлэг бэрхшээл. Засгийн
газраас явуулж байгаа бодлого” сэдвээр НҮБ-ын тусгай хуралдаан болох юм.
НҮБ анх удаа Хөдөөгийн эмэгтэйчүүдийн жилийг зарлаж Монголын
эмэгтэйчүүд ч анх удаа НҮБ-д “Монголын хөдөөгийн эмэгтэйчүүд” сэдвээр
тусгай хуралдаан зохион байгуулах гэж буй нь энэ юм.

Хөдөөгийн
эмэгтэйчүүдийг НҮБ-ын хуралдаанд оролцуулах ажлыг “Мянганы дэвшил”
бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо, түүний тэргүүн
Ц.Эрдэнэчулуун зохион байгуулжээ. Уг холбоо нь Бизнес эрхлэгч, ажил
хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны Монгол дахь салбар юм байна.
Тус холбоо дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хараат байдлаас
гаргахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулдаг тулгуур
байгууллагуудын нэг төдийгүй НҮБ-д зөвлөгөө өгөх эрхтэй цөөн газрын нэг
аж.
Д.ОЮУН