УИХ-ын эрхэм гишүүн, Монгол Улсын баатар, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Ийм яриа Төрийн ордонд өнгөрсөн оны намраас дуулдаж эхэлсэн юм.
Энэ нь ч баталгаатай болж байгаа юм байна. Тэрбээр сонгуульд нэр дэвшихгүй ч нийгмийн зүтгэлтэн байж илүү иргэний нийгэм талдаа ажиллахаар шийдсэн аж. Э.Бат-Үүл гишүүнийг цаашдаа ч Сэлэнгийн газар тариаланчидтай ойр хамтарч тухайн салбарт хүч үзэхээр шийдсэн гэх сураг ажиг ч бас дуулдаж байгаа юм.
Д.ОЮУН