Монголын АЖҮТ-ийн санаачилга, Япон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/ гийн дэмжлэгтэйгээр эко аялал жуулчлалын тухай ойлголт, монголд хэрэгжүүлж буй туршлагын талаар мэдлэг олгох зорилгоор мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнүүдэд зориулсан сургалт энэ сарын 3-ны өдөр АЖҮТ-ийн “Дисковер Монголиа” цогцолборт болно. Тус сургалтанд АЖҮТ мэргэжилтнүүд, аялал жуулчлалын баазын төлөөлөл, 18-н аймгийн БОАЖГ-ийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, судлаачид зэрэг нийт 62 хүн хамрагдах юм байна.