Монголын хууль гурав хоног гэж… Хууль тогтоогчид өөрсдөө хуулийг гуйвуулж болохоор байгаа нь хачирхалтай юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар мөнгөний амлалт хийхгүй гэж эрх баригч намууд амласан. Гэтэл энэ жил сонгуулийн жил болоод ч тэр үү УИХ-аар орж байгаа хуулийн төсөл бүхэн энгийн иргэдийн нийгмийн асуудлыг зохицуулсан гэхээсээ илүүтэй ард түмэнд таалагдах гэсэн улстөрчдийн мөнгөний амлалтыг шингээсэн хуулийн төслүүд аж. Тухайлбал эх хүүхдэд мөнгөн тэтгэмж нэмэгдүүлж олгохоор сонгуулийн жил хүч түрэн улайрч байгаа. Дээр нь Боловсролын тухай хуулийн төсөлд мөн л хэд хэдэн тэрбум төгрөгийг бэлнээр олгохоор тусгажээ. Гэтэл УИХ дахь хоёр намын бүлэг эдгээр хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна.
Уг нь ард түмэн бэлнээр нь мөнгөө авъя гэж биш, нийгмийн орчноо сайжруулахын төлөө л татвар төлдөг байлтай.
З.ОРГИЛ