Chinese Military Review портал Хятадын цохилтын WZ-10 (Z-10) нисдэг тэрэгний танкын эсрэг HJ-10 гэх удирдлагат шинэ пуужинтай зургийг нийтэлсэн байна.
Chinese Military Review блогт нийтэлсэн зургаас харахад нисдэг тэрэг нь танк эсэргүүцэх пуужингаас гадна “агаар-агаар” ангилалын TY-90 пуужингуудтайгаас гадна урд хэсэгтээ их буутай ажээ. HJ-10 гэх танкны эсрэг пуужингийн техникийн үзүүлэлт нь одоогоор нууц. Гэхдээ шинжээчид түүнийг америкийн ийм ангилалын “Апач” нисдэг тэрэгний AGM-114 Hellfire пуужинтай төстэй гэж дүгнэж байна. Хятад цохилтын WZ-10 нисдэг тэргийг 1990-ээд оны дунд үеэс бүтээж, 2009-2010 онуудаас зэвсэглэлд нэвтрүүлж эхэлжээ.
Ш.МЯГМАР