Малын бүлэг хулгайчдыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Малын бүлэг хулгайчдыг барьжээ

Хэдийгээр өвлийн адаг сар гарсан ч нэг их муудаагүй бараг л намраараа
байгаа зарим нутгуудаар “чоно борооноор” гэгчээр малын хулгай их байгаа
гэнэ шүү. Ядаж байхад махны үнэ тэнгэрт хадсан энэ үе малын хулгайч
нарыг их баярлуулж байна. Саяхан Дархан уул аймгийн Хонгор,Хэнтий
аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Говьсүмбэрийн Баянтөгс, Борнуур,  Жаргалан т
зэрэг нутгаар олон тооны мал удаа дараа хулгайлж амташсан хэсэг бүлэг
этгээдүүдийг барьсан байна. Эдгээр этгээдүүд 7удаагийн үйлдлээр айлуудын
276 тооног бог малыг хулгайлжээ. Энэ хэргийг нийслэлийн Эрүүгийн
цагдаагийн газар, Налайх дүүргийн ЭЦА-наас илэрүүлэн шалгаж байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж